Истанбулд чихрийн шижин өвчинг эмчилэх мэс засал

Чихрийн шижин хэв шинж 2 өвчинд зориулсан мэс заслын эмчилгээ

Дэд профессор

Erdinç Yenidoğan

Дэд профессор Эрдинч Енидоган нь 11 жил гаруй хугацаанд дараах өвчлөлүүдийг мэс заслын аргаар эмчилж байна. Үүнд: өөх тосны солилцооны алдагдлын өвчин буюу таргалалт мөн бодисын солилцооны эмгэгийн нэг хэлбэр сахарын өвчин тус тус багтдаг. Тэрээр дээрх хугацаанд 5500 гаруй таргалалтын эсрэг мэс засал, 4500 гаруй чихрийн шижин хэв шинж 2 оноштой хүнд мэс заслыг амжилттай гардан хийсэн.

Та яагаад Obemed-ийг сонгох хэрэгтэй вэ гэвэл:

Асар их туршлага

дурангийн мэс заслаар 10000-аас хол давсан амжилттай үр дүн

Шинжлэх ухаанч сонголт

шинжлэх ухааны дэвшилттэй зэрэгцсэн хамгийн зөв мэс заслын арга барилыг эмчийн хамт сонгоно

Нарийн судалгаа

мэс засалд орохын өмнө ба орсоны дараа маш дэлгэрэнгүй шинжилгээ үзлэгт хамрагдах учир найдвартай бөгөөд үр дүнтэй эмчилгээ хийгдэнэ

Эмчилгээний дараах дэмжлэг

мэс заслаас хойш олон жилийн туршид мэс засалч болон хоол зүйч эмч нарын туслалцааг хүссэн үедээ авах боломжтой

Чихрийн шижин хэв шинж 2 оноштой өвчтөнг мэс заслын аргаар эмчлэх боломжийг танд танилцуулж байна!

Сахарын диабет буюу чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн бэтта эсээс ялгарах инсулины шүүрэл багасах буюу инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусандах глюкозын хэмжээ ихсэж улмаар олон хам шинжээр илэрдэг, олон эрхтэн системийн талаас хүндрэл гардаг, бодисын солилцооны архаг өвчин юм.

Эмчилгээ хийхгүй удаан явбал бусад эд эрхтэнд хор хөнөөл учруулах маш олон сөрөг үр дагавартай. Дэлхий дахинд бөөрний дутагдалд орох, нүд хараагүй болох, гэмтлийн бус шалтгаанаар хөлөө тайруулах зэрэгийн үндсэн шалтгааны хамгийн эхэнд чихрийн шижин өвчин бичигддэг.

Чихрийн шижин хэв шинж 2 өвчин нь мэс заслын аргаар эмчилэгдэх бөгөөд энэ мэс заслыг бодисын солилцооны мэс засал (чихрийн мэс засал) гэнэ. Бодисын солилцооны мэс засалд хамрагдахад тавигдах шаардлага бол хэв шинж 2 чихрийн шижин онош батлагдах бөгөөд хангалттай хэмжээнд инсулины нөөц бүхий үзүүлэлттэй байх юм.

Чихрийн шижин хэв шинж 1 оноштой өвчтөнд уг мэс заслын арга нь үр дүнгүй.

Чихрийн шижингийн мэс засал

Transit bipartition мэс засал

Сүүлийн жилүүдэд маш эрэлттэй, өндөр хандалттай, ялангуяа урт хугацааны явцад илүү эерэг үр дүнтэй байгаа мэс заслын арга method юм. Хамгийн гол давуу тал нь: хоoл боловсруулах замд хийгддэг мэс заслын эмчилгээний дараа үүсдэг сөрөг үр дагавар болох шимэгдэлтийн хомсдол, витамин эрдэсийн дутагдал үүсгэхгүй.

Мэс засал хаалттай дурангийн мэс ажилбараар хийгдэнэ. Трансит бипартисион мэс заслаар ходоодны хэмжээг %50 жижигрүүлж, нарийн гэдэсний 3/1 төгсгөл хэсгийг ходоодтой холбож өгсөнөөр ходоод 2 өөр гарцтай болно. Чихрийн шижин хэв шинж 2 оноштой өвчтөнд хийгдэхээс гадна өөх тосны солилцооны эмгэгээс үүдсэн хэт таргалалттай хүмүүст хийгдэж байгаа найдвартай мэс заслын эмчилгээ юм.

Чихрийн шижингийн мэс засал

Diverted ileal interposition мэс засал

Уг мэс засалыг чихрийн шижин хэв шинж 2 оноштой мөн жингийн дутагдалтай, нойр булчирхайн инсулин үйлдвэрлэх нөөц хангалтгүй байгаа өвчтөнд санал болгоход тохиромжтой юм. Хамгийн гол давуу талууд: ходоод тайруулах мэс заслын дараах витамин шимэгдэлтийн дутагдал үүсэхгүй мөн их хэмжээгээр жин хасуулахгүй зэрэг юм.

Diverted ileal interposition мэс засалын зорилго бол хоол тэжээлийг нарийн гэдэсний сүүлийн хэсэгт (илэүм) хурдан хугацаанд хүргэх явдал юм.

Одоогийн байдлаар хамгийн үр дүнтэй бодисын солилцооны эмгэг эмчилэх мэс засал бөгөөд чихрийн шижин өвчин нь удаан хугацаанд хэт даамжирсанаас үүдэн биеийн жингийн дутагдалд орсон өвчтөнд тохиромжтой арга юм.

Мэс заслын өмнө

Хамгийн тохиромжтой мэс заслын эмчилгээг сонгох

Хамгийн эхний алхам бол нойр булчирхайн инсулин үйлдвэрлэх хүчин чадал ба хооллосны дараа цусанд нэвчих хэмжээг нь тодорхойлсоноор уг өвчтөнд хамгийн үр дүнтэй мэс заслын арга барилыг тодорхойлно. Одоогийн биеийн жингийн хэмжээ, чихрийн шижин өвчтэй болсоноор хэдэн жил өнгөрч байгаа эсэх, одоогийн байдлаар хийгдэж буй эм ба эмчилгээний талаар мэдээллүүд ч мөн тохиромжтой мэс заслын эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой юм. Үүний дараагаар мэс заслын эерэг ба сөрөг үр дагавруудыг ярилцана. Хамгийн тохирох мэс заслын арга барилыг эмчийн хамт ийнхүү сонгож шийдвэр гаргана.

Мэс заслын өмнөх бэлтгэл

Өвчтөнгүүдэд мэс заслын өмнөх хугацаанд дурангийн, радиологийн болон лабораторийн шинжилгээнүүд хийгдэснээр, үзүүлэлтүүдийг ерөнхий мэс заслын эмч, дотрын эмч, зүрх судасны эмч ба нойрсуулагч эмч нарт тус тус танилцуулах зайлшгүй шаардлагатай. Хэрэв өвчтөнд өөр ямар нэг давхар эмгэг, гажуудал байвал ( өмнө нь мэс засалд орсон, зүрхний шигдээс, уушигны үрэвсэл, мэдрэлийн болон психологийн өвчин, өндөр даралт, нойрны апное синдром гэх мэт) тус салбарын эмч нартай холбогдон хэлэлцэж санал зөвөлгөөг авна.

Мэс заслын үе

Аль арга барилыг сонгохоос хамааран мэс засал хийгдэх хугацаа өөр ( 90-120 минут) байна. Мэс заслын дараах нойрсуулгаас сэрсэнээс хойш ямар нэг эмчилгээ хийгдэх шаардлагагүй тохиолдолд өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжихгүй, энгийн өрөөнд хүргэгдэн хяналт асаргаанд байж хамгийн хурдан хугацаанд алхаж эхлэхэд анхаарна ( мэс заслаас хойш 6 цагийн дотор).
Мэс заслын дараа

Мэс заслаас хойш хугацаанд

Мэс заслын дараа өвчтөнг аль болох хурдан хугацаанд алхуулж эхлэх ба ус уулгаж эхлэнэ (мэс заслаас хойш 6дах цаг). Эхний өдөрөөс эхлээд алхалтын давтамжийг нэмэгдүүлнэ, шингэн хооллолтын жорыг арвижуулна. Дөрөвдүгээр өдөр нь өвчтөн эмнэлгээс гарна.

Мэс заслын дараах хооллолт

Эхний өдөр мэс заслаас 6 цагийн дараагаас эхлэн ус ууж эхлэнэ, мөн хий гадагшилуулж эхэлсэн даруй усан шөл, компот гэх мэт шингэн төрлийн хооллолт эхлэнэ. 2 долоо хоногийн дараагаас эхлэн нухашны төрлийн хооллолт үргэлжилүүлэн, 4 долоо хоногийн дараагаас энгийн хооллолтын горимд орно. Энэ бүх хугацаа болон үүнээс хойших хугацаанд хоол зүйч эмчийн хяналт чиглүүлэгтэй хамт үргэлжилнэ.

Мэс заслын дараах эмийн хэрэглээ

Өвчтөний өмнө нь хэрэглэж байсан тогтмол хэрэглэх шаардлагатай эм байвал (даралтны эм, бамбай булчирхайн эм зэрэг) мэс заслаас хойш эхний өдрөөс үргэлжлүүлэн хэрэглэж эхэлж болно. Жин хасаж эхэлсэнтэй холбоотойгоор цаашид хэрэглэх шаардлагагүй эмнүүдийг эмчийн хяналтанд орхиж эхлэнэ. Мэс засалтай холбоотойгоор хэрэглэгдэх шаардлагатай эмнүүд болох ходоод хамгаалах эм, өвчин намдаагч эм болон витамин зэргийг мэс заслаас хойш 1 сарын турш хэрэглээд зогсооно.

Чихрийн шижинг эмчилэх мэс засалд ороход тохиромжтой заалтанд хамрагдах өвчтөнгүүдийн мэс засалд орохоос өмнө хэрэглэдэг байсан чихрийн шижингийн эмнүүд болон инсулин зэргийг мэс заслаас хойш бүрэн орхино.

Мэс заслын дараах дасгал хөдөлгөөн, спорт

Мэс заслын дараа аль болох хурдан хугацаанд алхаж эхлэх хэрэгтэй (эхний 6 цаг дотор). 7 хоногийн дараагаас эхлэн эрчимтэй алхаж эхлэнэ, 2 долоо хоногийн дараагаас эхлэн усанд сэлж болно. Нэг сарын дараагаар хөнгөн ачаалалтай дасгал болон пилатес хийж болно. Гуравдах сараас эхлэн хэт их ачаалалгүйгээр бүх төрлийн спорт хийж болно.

Тогтмол асуугддаг асуултууд

Диабет буюу чихрийн шижингийн өвчлөл нь цусандах чихрийн хэмжээг тэнцвэржүүлэх үүрэгтэйгээр нойр булчирхай эрхтэнээс ялгарч байдаг инсулин дааврын дутмагшил ба үйлдлийн гажуудал үүссэнтэй холбоотойгоор цусанд глюкозын хэмжээ өндөр байхыг хэлнэ. Эмчилгээ хийгдэлгүй удаан явснаас улбаалан бусад олон эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Дэлхий дахинд бөөрний дутагдал, нүд хараагүй болох, ослын бус шалтгаанаар хөл, хөлийн хуруунууд тайруулах зэргийн хамгийн том шалтгаан нь чихрийн шижин өвчинг даамжируулсан явдлаас үүдэлтэй юм.

Чихрийн шижин өвчлөлийг ерөнхийд нь хэв шинж 1 ба хэв шинж 2 гэж ангилна.

Хэв шинж 1 төрөл нь ихэвчлэн бага наснаас эхлэх ба аль ч насанд оношлогдох боломжтой. Ерөнхийдөө 30 наснаас өмнө тохиолддог. Үүнд биеийн дархлааны систем нь нойр булчирхайруугаа довтолсоноор инсулин үйлдвэрлэгч эсүүдийн хомсдол үүсгэнэ. Ийм учраас өвчтөнгийн биед инсулин үүсгэл үгүй болно. Эдгээр оноштой өвчтөнгүүд ихэвчлэн биеийн жин хэвийн эсвэл жингийн дутагдалтай байдаг. Биедээ инсулин үйлдвэрлэх боломжгүй учираас насан туршдаа нэмэлт инсулин гаднаас ууж хэрэглэх шаардлагатай.

Хэв шинж 2 оноштой өвчтөнгүүдийн хувьд, биед нь тодорхой хэмжээний инсулин үйлдвэрлэж цусанд нэвчих хэдий ч хангалттай биш, эсвэл тэдгээрийн үйлчлэлийн горимд алдагдал үүссэний улмаас цусандах глюкозын хэмжээг тэнцвэржүүлэх чадваргүй болсон байдаг. Энэ нь генетикийн өгөгдөлтэй холбоотой байх нь элбэг. Эдгээр оноштой өвчтөнгүүд диабетийн эсрэг эм ууж хэрэглэх ба цаашид мөн нэмэлтээр инсулин ууж хэрэглэх шаардлагатай тулгардаг.

Чихрийн шижин өвчлөлийг оношлохын тулд лабораторийн цусны шинжилгээ хийгдэнэ. Эдгээр шинжилгээг дурдвал: өлөн байх үеийн цусандах глюкозын хэмжээ, хооллосны дараах цусанд нэвчих глюкозын хэмжээ, HbA1c болон OGTT.

Өлөн байх үеийн шинжилгээг шөнийн турш юм идээгүй байгаа хоосон ходоодтойгоор өглөө өгөх цусны шинжилгээнд глюкозын хэмжээг тодорхойлох юм. Өлөн үеийн цусандах глюкозын хэмжээ 100мг/дл (5.6 ммол/лт)-ээс доогуур байх нь хэвийн үзүүлэлт юм. 100-125 мг/дл ( 5.6-6.9 ммол/лт) хооронд байвал прэдиабет онош тавигдана. Харин 126 мг/дл (7 ммол/лт)-ээш дээш үзүүлэлттэй байвал диабэт онош тавигддаг. Өдрийн аль нэг цагт (өлөн бус үед) цусандах глюкозын хэмжээг үзэхэд 200 мг/дл-с дээш байвал мөн диабэт онош тавигдана.

HbA1c ( глюкоз холбосон гемоглобин) шинжилгээ нь, оношилгооны зорилгоор хийгддэг шинжилгээнүүдийн нэг бөгөөд мөн эмчилгээ хийгдэх явцад үр дүнг хариуцуулан хянахад ашиглагдана. Өвчтөний сүүлийн 3 сарын турш дах глюкозын дундаж түвшинг илэрхийлнэ. 5.7%-гоос доогуур байх нь хэвийн тооцогдож, 5.7-6.4% байвал прэдиабет онош тавигдана, 6.5%-с дээш үзүүлэлттэй байвал диабэт гэж оношлогдоно.

OGTT гэдэг нь диабэт оношилгоонд тэр болгон ашиглагддаггүй ч жирэмсэний үед илүү найдвартайд тооцогддог шинжилгээ юм. Шөнийн турш юм идээгүй байснаар өглөө өлөн элгэн дээр нь чихэртэй шингэн уулгасны дараагаар 2 цагийн дотор ойр ойр давтамжтайгаар цусны үзүүлэлтийг хянана. 140 мг/дл (7.8 ммол/лт) -ээс доош хэмжээнд байвал хэвийн гэж үзнэ. 140-199 мг/дл ( 7.8-11 ммол/лт) хооронд байвал прэдиабет онош тавигдана, 200 мг/дл (11.1ммол/лт) -ээс дээш үзүүлэлттэй байвал диабэт оношлогдоно.

Диабэт онош тавигдсаны дараагаар хэв шинж 1 эсвэл хэв шинж 2 эсэхийг тодорхой болгоно.

Диабетийг эмчилэхэд эхлээд диабетийн эсрэг эм эсвэл инсулин ууж хэрэглэнэ. Хэв шинж 1 хэлбэрийн өвчтөн зайлшгүй инсулин ууж эхлэх хэрэгтэй ба хэв шинж 2 хэлбэрийн оноштой өвчтөнгүүд эхэн үедээ антидиабэт эмийг уухаар хэрэглэнэ, дараагийн шатанд харин нэмэлтээр инсулин уухаар давхар хэрэглэнэ. Инсулин гэдэг нь нойр булчирхайгаас ялгарах гормон бөгөөд цусандах глюкозыг эсүүдийн дотогш нэвтрүүлж өгсөнөөр цусны глюкозын хэмжээг багасгах үүрэгтэй. Эмчилгээнд ашиглахдаа тариурын тусламжтайгаар арьсны доогуур тарьна. Уух байдлаар хэрэглэх бэлдмэл байхгүй. Клиникийн хувьд урт хугацааны нөлөөтэй ба богино хугацааны нөлөөтэй гэх сонголтууд байдаг. Урт хугацааны нөлөөтэй инсулиныг ихэвчлэн шөнө тарьж өгсөнөөр маргааш нь бүх л өдрийн туршид нөлөөгөө үзүүлнэ. Богино хугацаанд нөлөөлөх инсулин харин хооллох болгондоо тарьж хэрэглэнэ. Инсулин хэрэглэхдээ аль хэлбэрийг сонгох, хэрхэн яаж хэрэглэх талаар заавал эмчийн заавар зөвлөгөө, хяналтанд байх шаардлагатай. Хэв шинж 2 хэлбэрийн чихрийн шижин нь мэс заслын аргаар эмчилэгдэх боломжтой өвчин юм. Үүнд хийгдэх мэс заслын арга барилыг “чихрийн мэс засал” гэж нэрлэдэг. Энэхүү бодисын солилцооны эмгэг эмчилэх мэс засалд орохын тулд хэв шинж 2 хэлбэрийн оноштой байх ба биедээ хангалттай хэмжээнд инсулин үйлдвэрлэж байх шаардлагатай. Чихрийн шижин хэв шинж 1 оноштой өвчтөнд уг мэс засал нь үр дүнгүй юм.

Хэв шинж 2 хэлбэрийн чихрийн шижин нь мэс заслын аргаар эмчилэгдэх боломжтой өвчин юм. Үүнд хийгдэх мэс заслын арга барилыг “чихрийн мэс засал” гэж нэрлэдэг. Энэхүү бодисын солилцооны эмгэг эмчилэх мэс засалд орохын тулд хэв шинж 2 хэлбэрийн оноштой байх ба биедээ хангалттай хэмжээнд инсулин үйлдвэрлэж байх шаардлагатай. Чихрийн шижин хэв шинж 1 оноштой өвчтөнд уг мэс засал нь үр дүнгүй юм.

Бодисын солилцооны мэс засалд үндсэн горим бол нойр булчирхайгаас ялгарч байгаа ч глюкозын тэнцвэрийг хадгалж чадахгүй байгаа инсулины хэрэглээг илүү идэвхижүүлж нөлөөтэй болгох явдал юм. Нарийн гэдэсний төгсгөл хэсэг болох илэүмээс ялгарч эсүүдийн инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг нэгэн гормон болох GLP-1 -г идэвхижүүлэх зорилготой юм. Үүний тулд ходоодноос гадагшилах химусыг хамгийн түргэн замаар илэүмд хүргэх (нарийн гэдэсний эхлэл, төгсгөл, ба дунд хэсэгийн байрыг солих эсвэл химусыг нөлөө бүхий хэсэг болох илэүмрүү шууд шилжих боломжтой гарц зам гаргаж холбож өгөх) нь эдгээр мэс заслын үндсэн зорилго юм.

Мэс заслууд дурангийн тусламжтайгаар (хаалттай) хийгдэнэ. Үүний шалтгаан нь мэс заслын үед ба мэс заслын дараах хүндрэлүүдийг (өвдөлт бага, хэвийн амьдралдаа түргэн золгох, мэс ажилбар хийгдэх үед эд эрхтэнүүдэд хүрэхэд хялбар болох) багасгах юм.

Үндсэндээ хамгийн түрүүнд 2р төрлийн чихрийн шижин оноштой байх, мөн дээрээс нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин ялгаруулалтын үзүүлэлттэй байх. Хангалттай инсулин үйлдвэрлэдэг байхын зэрэгцээ цатгалан үед хэр их инсулин цусанд ялгарч буй хэмжээг нягтлах нь чухал ач холбогдолтой юм. Хангалттай хэмжээний инсулин үйлдвэрлэдэг мөн цусанд ялгаруулж байгаа тохиолдолд антидиабэт эм болон инсулин ууж буй нь мэс засалд ороход сөрөг нөлөөгүй. Давхар эмгэгтэй ( жингийн хэт илүүдэл, өндөр даралт, астим, нойрны апнэо зэрэг) тохиолдолд мэс засалд ороход сөрөг нөлөөгүй бөгөөд харин эсрэгээрээ ихэнх зовиур эмгэгүүд мэс заслын дараа үгүй болсон байх нь элбэг. Урд өмнө нь хийгдэж байсан хэвлийн хөндийн мэс ажилбар нь Трансит бипартисион мэс засал хийгдэх явцад хүндрэлтэй байдагч гэлээ мэс засалд ороход нь саад хориг биш юм. Мэс заслын дараах эхний үеэс чихрийн эм бэлдмэл болон инсулин бэлдмэл хэрэглэх шаардлагагүй болно, хэсэг хугацааны дараа даралт бууруулах эм болон холестерин буруулдаг эмнүүд хэрэглэх шаардлагагүй болно. Нойрны апнэод хэрэглэдэг машин бага багаар хяналттайгаар хэрэглэгдэхээ болино. Мэс засалд ороход тохиромжтой гэж үзсэн өвчтөн дотрийн, зүрхний мөн мэдээгүйжүүлэх нарийн мэргэжлийн эмчээс тус тус зөвлөгөө авна.

Хэв шинж 1 хэлбэрийн оноштой өвчтөнгүүдийн биед хангалттай инсулин байхгүй тул эдгээр өвчтөн мэс засалд орсноор ямарч үр дүн авахгүй учраас мэс засал хийгдэхгүй. Харин инсулин тарилгаа үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй.

Өвчтөн мэс засалд орохоос өмнөх хугацаанд шаардлагатай үзлэгүүдэд хамрагдаж эрсдэлүүдийг тодорхой болгосноор тулгарч болзошгүй хүндрэлийн үеэр авах арга хэмжээг тооцоолох нь хамгийн чухал заалт юм. Мэс засалын төлөвлөлтийн үеэр бүх өвчтөн нарийн шинжилгээнд хамрагдана. Үндсэн зорилго нь ямар нэг дутагдал, эсвэл давхар өвчлөл, эмгэг байгаа эсэхийг тодруулан тэдгээрийг эмчилж байх ёстой хэмжээнд хүргэснээр мэс засалд орох, шаардлагатай бол мэс заслыг хойшлуулах юм.

Энэ зорилгоор хийгдэх шаардлагатай шинжилгээнүүдийг тодруулбал:

-Уушигний дэлгэрэнгүй (цээжний график зураг, амьсгалын тест, Цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмчийн консултац),
– Зүрхний үзлэг (EKG, Eko, зүрхний үйл ажиллагааг тодорхойлсон эмчийн дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл Holter тест, анжеографи, ачаалалтай Eko тест)
– Сэтгэл зүйчийн үзлэг (эмийн хэрэглээ, хорт зуршилын донтолт, хамаарал, сэтгэл зүйн эмгэг байгаа эсэх, сэтгэл зүйчийн дүгнэлт)
– Мэс заслын үзлэг (хэвлийн хөндийн USG, doppler USG, өмнө нь мэс засал хийгдэж байсан эсэх)
– Дотрын эмчийн үзлэг (дотор эрхтний үйл ажиллагаа, эмийн хэрэглээ, эмчийн дүгнэлт)
– Эндоскопын үзүүлэлтүүд (улаан хоолой, ходоод, нарийн гэдэс зэргийн хананы үзлэг)
– Лабораторийн үзүүлэлтүүд (цусний дэлгэрэнгүй шинжилгээ, элэг болон бөөрний үйл ажиллагаа, цус бүлэгнэлтийн хугацаа)

Өвчтөний хэрэглэж буй эмийн мэдээлэл маш чухал ( цус шингэлэх эм, Чихрийн шижин- даралтын эм, психиатрын эм гэх мэт). Мэс заслын үеэр зарим эмийн хэрэглээг таслан зогсоох, эсвэл адил үйлчилгээ үзүүлдэг өөр бүтэцтэй эмээр орлуулах шаардлага гарч болно. Мэс заслын дараа аль болох түргэн хугацаанд зайлшгүй хэрэглэх шаардлагатай эмний хэрэглээг үргэлжилүүлэн ууж болно.

Эдгээр үзлэгийн эцэст хэрэв ямар нэг эд эрхтэнд доголдол байвал ( зүрхний хямрал, уушигны халдвар, мэдрэл болон сэтгэл зүйн асуудал, өндөр даралт, нойрны апнэо зэрэг) уг асуудлаар нарийн мэргэжлийн эмч нартай хурал зөвлөгөөнд оролцож авч хэлэлцэнэ.

Мэс заслын дараа эмнэлэгт нийт 4 өдөр эмчилгээ хяналтанд хэвтэнэ. Эхний өдөр мэс заслын дараа амарч өнгөрнө. Мэс заслаас хойш 6 цагийн дараа хяналтын дор ус ууж эхлэнэ мөн энэ үеэр хөнгөн зөөлөн алхаж эхлэх хэрэгтэй. Маргаашаас нь ойр ойр алхалт хийлгэнэ. 2дох өдөр нь хий гадагшилуулж эхэлсэн даруй шөл, компот зэрэг ууж эхлэнэ. 4дөх өдөр нь шаардлагатай зөвөлгөө зааварчилгаа өгөгдсөнөөр эмнэлгээс гарна.
Мэс заслын үеэр ходоодноос тайралт хийгдсэнээр Stapler буюу үдээс маягийн арга барилыг хэрэглэж амсарыг нийлүүлнэ. Үдэлт хийгдсэн зураасны дагуу амсар найдвартай хаагддаг ч тухайн хэсгийн завсараар бага зэрэг шингэн шүүрэх магадлалтай. Сүүлийн үеийн дүгнэлтээр үдээс тавигдсан зурвас дагуулан оёдол хийх нь мэс заслын дараах эхэн үеийн цус алдах, шингэн шүүрэх магадлалыг бууруулж, шарх эдгэрэлтийг түргэсгэдэг болохыг тогтоосон. Мөн түүнчлэн оёдол хийгдсэнээр ходоодны агууламж амсар завсараар гадагшилах магадлал ч багасна. Тийм учраас мэс заслын дараах хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулах үүднээс үдэлт хийгдсэн зураасны дагуу давхар оёдол хийлгэхийг бид зөвлөнө.
Трансит бипартисион мэс заслаар ойролцоогоор ходоодны 40-50 % нь тайрагдана.
Diverted Ileal Interposition мэс заслаар ойролцоогоор ходоодны 20-30% тайрагдана.

Мэс заслаас хойш 6 цагийн дараа хяналтын дор ус ууж эхлэнэ. Дараах өдрөөс эхлэн шингэн төрлийн хооллолтын зэрэгцээ судасаар шингэн хангах дусал хийгдэнэ. Хооллолтын хувьд тунгалаг шингэн (ус, цай, чихэргүй уух зүйлс, ширхэггүй шөл ) байна. Өвчтөн хий гадагшилуулж эхэлсэн даруй шингэн төрлийн зутан шөл, тараг, лактозгүй сүү зэрэг хэрэглэж эхлэнэ. Энэ байдлаар 2 долоо хоног дуустал үргэлжлүүлнэ.

2-4дөх долоо хоногийн хугацаанд нухашны төрлийн хооллолт явагдана ( өндөг, омлет, аарц, ээдэм, жимс ногооны нухаш, нухаж бэлдсэн ногоо мах, загасны мах, тахианы мах зэрэг). Нэмэлтээр энэ хугацаанд зөөлөн төрлийн жимс жимсгэнэ идэхэд тохирно.

1 сар өнгөрөхөд бүхэл төрлийн хооллолтыг хяналтын дор бага багаар идэж эхлэх болно.

Хооллолтын эдгээр бүх хугацаанд хоол зүйч эмчийн дэмжлэг ба зөвөлгөөг дагана. Бид мэс заслын дараах өвчтөнд хоол зүйч эмчийн хяналт дэмжлэгийг бүрэн хангахад анхаардаг.

Мэс засалд орсон өвчтөн нойрсуулах байдлаас сэргэхэд нойрсуулагч эмчийн хяналтанд орсоноор шаардлага үгүй гэж үзвэл шууд хэвийн тасагт шилжиж сувилгаа үргэлжилнэ. Онцгой тохиолдолын бус үед өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжихгүй.

Мэс заслын дараах эхний 1 сарын туршид зайлшгүй ходоод хамгаалах эм болон витамин дэмжлэг ууж хэрэглэнэ. Эхний 1 сарын дараагаар эдгээр эмийн хэрэглээг хяналтын дор зогсооно. Уургийн нунтаг зэргийн нэмэлт бэлдмэл хэрэглэх эсэхийг өвчтөнд өөрт сонголт болгон үлдээнэ. (Хүсвэл хэрэглэж болно)

Чихрийн мэс засалд ороход тохиромжтой өвчтөнгүүдийн (хэв шинж 2 хэлбэрийн оноштой, биед инсулин үйлдвэрлэж байгаа ч хангалттай үйлчилж чадахгүй байгаа) хэрэглэх шаардлагатай эм болох антидиабет эм болон инсулин тариа зэргийг мэс заслаас хойш хэрэглэхгүй.

Мэс заслын дараа өвчтөн аль болох хамгийн хурдан хугацаанд хөл дээрээ босч алхаж эхлэхэд анхаарна. Өдөр өдрөөр алхалтын давтамжийг нэмэгдүүлсэнээр 2 долоо хоног өнгөрөхөд эрчимтэй алхаж мөн усанд сэлэх боломжтой болно. 1 сар өнгөрөхөд хүндэрүүлэгчгүй дасгал (пилатес маягийн) хийж болно, 3 дах сараас эхлэн хүндрүүлэгчтэй ачаалалтай төрлийн дасгал спорт хийх боломжтой болно ( фитнесс гэх мэт).
Мэс заслын дараах оёдол хэрэв арьсан доогуур (гоо сайхны оёдол) хийгдсэн бол дараа нь оёдол авахуулах шаардлагагүй. Харин энгийн оёдол арьсан дээгүүр хийгдсэн үед мэс заслаас 12-15 өдрийн дараа оёдолын утсыг авахуулна.
Чихрийн шижин хэв шинж 2 оноштой өвчтөн өөрт тохирсон мэс засалд орсны дараа өмнө нь тогтмол хэрэглэж байсан чихрийн шижингийн эсрэг эм болон инсулин тариа хэрэглэхгүй болно.

Мэс заслын дараа жин хасагдалт хамгийн хурдацтай явагдах үе бол эхний 1 сар дотор байна. Үүний шалтгаан нь, шингэн төрлийн бага илчлэгтэй хооллох дэглэмийн явцад өөх тос багасаж, биед хуримтлагдсан илүүдэл шингэн болох хаван буусантай холбоотой юм. Бие тэнхэрч тэнцвэр тогтсоноос хойш жин хасагдах явц өөх тосны хэрэглээнээс шууд хамааралтай болно. Эхний сар хасагдах дундаж жингийн хэмжээ 5-10 килограмм байх болно.

Хэрэв өвчтөн хэт их илүүдэл жинтэй байвал чихрийн мэс засалд орсны дараа илүүдэл жинг хасуулахад төвлөрч ажиллана. Тиймээс өвчтөнг зорилтот жинд нь хүргэхийг чухалчлана. Жингийн илүүдэлгүй/ хэвийн жинтэй өвчтөн бол эхний сараас хойш жин хасагдалт явагдахгүй.

Жин хасагдуулах мэс заслын дараа зарим өвчтөнд арьс унжилт үүснэ. Үүнийг тодорхойлох зүйлс бол, өвчтөн хэр хэмжээний илүүдэл жинтэй байгаа болон мэс заслаас өмнө арьс унжилт угаас байгаа эсэх. Мөн хэдий хурдан хугацаанд жин хасаж байгаагаас шалтгаална. Харин хэвийн жинтэй өвчтөнгүүдэд арьс унжилт үүсэхгүй.

Арьс унжилттай холбоотой мэс ажилбаруудыг нийт илүүдэл жингээ бүрэн хассаны дараах хүртэл хойшлуулах хэрэгтэй.

Мэс заслын дараа ходоодондох оёдол, үдэлт хийгдсэн зурвас бүрэн эдгэрэсэнээс хойш, ходоод бага хэмжээгээр тэлэх боловч ходоодны багтаамж томорч суналт үүсэхгүй.
Мэс заслын дараа өвчтөнгийн жин хасах явцыг эмчийн зүгээс сар болгон холбоо тогтоож тэмдэглэл хөтлөх болно. Харин цусны үзүүлэлтүүд 1. 3. 6. 9. болон 12. саруудад шинжилгээ хийлгэснээр хянах болно.

Хэв шинж 1 хэлбэрийн оноштой өвчтөнгүүд мэс заслаас үр дүн авахгүй учраас мэс засал хийгдэхгүй. Хэв шинж 2 хэлбэрийн оноштой өвчтөнгүүдийн хувьд, нойр булчирхайн инсулин боловсруулах чадамж хангалтгүй тохиолдолд мэс засал хийгдэхгүй.

Архаг зүрхний дутагдалтай, хянагдашгүй зүрх-судасны эмгэгтэй, сүүлийн шатандаа орсон уушигны хорт хавдартай, идэвхижсэн хорт хавдартай болон үүний улмаас эмчилгээ авч буй өвчтөн, портал даралттай, циррозтой, хяналтгүй хорт бодисын донтолт ба архины хамааралтай, бие даан шийдвэр гаргах боломжгүй хэмжээний сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнгүүдэд хийгдэхгүй.

Бүхий л төрлийн мэс заслын ажилбарт эрсдэл үүсэх магадлал байдаг бөгөөд хийгдэх гэж буй мэс заслын дараа үүсэж болзошгүй тодорхой хүндрэлүүд байна. Шинжлэх ухааны хувьд хамгийн чухал нь эдгээр хүндрэлүүдийн үүсэх магадлалыг тооцоолох ба нөлөө бүхий арга хэмжээг авч эмчилэх явдал юм.

Бодисын солилцооны эмгэг эмчилэх мэс заслын дараа тулгарч болзошгүй хүндрэлүүд гэвэл : мэс засал хийгдсэн тус газраас цус шүүрэх, шархны асуудал ( үрэвсэл, эдгэрэлтийн явц удаашралтай байх зэрэг), онцгой хүндрэл ( шархан тус газраас цус алдалт, оёдол задрах гэх мэт), ходоод нугаларч хэвлийн үйл ажиллагаа явуулхад асуудал үүсэх (ходоодноос гарах гарц хэт нарийсах, ходоод мушгирах гэх мэт), мэс заслын дараа хоол боловсруулах замаас бусад эрхтэн системд асуудал үүсэх (уушигны халдвар, шээсний өгсөх замын халдвар, зүрхний хямрал гэх мэт), урт хугацааны хүндрэлүүд ( хэт хурдан эсвэл хэт удаан жин хасах, жин түгжих, жин нэмэх, витамин эрдэсийн дутагдал үүсэх) гэх мэт.

Хүндрэл үүсэх магадлал 100-10.000д 1 хооронд хэлбэлзэнэ. Энэ тохиолдолд хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх боломжтой үүсэж болзошгүй хүндрэлийг зөв олж тогтоох ба үүссэн тохиолдолд тохиромжтой эмчилгээг авах. Хүндрэл үүсэхэд нөлөөлөх мэс заслын өмнөх шалтгаануудыг (давхардсан өөр өвчтэй байх, алкоголь, тамхины хэрэглээ, шарх эдгэрэлтийг удаашруулах өөр ямар нэг хүчин зүйл, анэстезийн үед хүндрэл учруулж болзошгүй ямар нэг өвчинтэй байх) мэс заслаас өмнө мэдэж илрүүлсэнээр, эмчилгээ хийгдэж байж мэс засалд орох нь, дараа нь учирч болох хүндрэлийн магадлалыг бууруулна. Мөн мэс заслын дараа үүсэж болзошгүй хүндрэлийг тодорхойлсоноор авах арга хэмжээнүүд нь ( урьдчилан сэргийлэх, амьсгалын арга барилын заавар, онцгой хяналт ба ажиглалт, тохиромжтой эмчилгээг цаг алдалгүй эхлэх зэрэг) нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй давахад чухал нөлөөтэй.

Мэс заслын дараах бас нэг чухал зүйл бол хичнээн сэргийлсэн ч гэсэн хүндрэл үүссэн тохиолдолд маш түргэн хугацаанд түүнийг илэрүүлж тохиромжтой эмчилгээг цаг алдалгүй эхлэх явдал юм. Хорт хавдарын тухайд ч дурдагддаг “ Эрт онош тогтоолгосноор амь нас аврагдана” гэдэг нь бүх төрлийн мэс заслын дараа ч баримтлагдах зарчим юм. Харамсалтай нь ямар нэг хүндрэлийг даамжируулсанаар оройтож эхэлсэн эмчилгээ, арга хэмжээ үр дүнгүй байх, нөхөн сэргээгдэх боломжийг багасгах шалтгаан болдог. Ийм учраас өвчтөнд заавал энэ талаар мэдээлэл олгож, мэс заслын дараа өвчтөнтэй нягт холбоотой байж, хяналтанд онцгой анхаарах нь хамгийн чухал. Мэс заслын багийнханы дадлага ба туршилга хамгийн чухал хүчин зүйл гэдгийг мартаж болохгүй.

Хамгийн тохиромжтой мэс заслын арга барилыг сонгоход өвчтөний байдал ( нас, биеийн жин, чихрийн шижин өвчлөлийн хугацаа, хийгдэж буй эмчилгээ, нойр булчирхайн инсулин боловсруулах хүчин чадал зэрэг) -с хамаарч өөрчлөгдөнө. Биеийн жингийн индекс, давхар өвчлөл байгаа зэрэг нь хийгдэх гэж буй мэс заслын арга барилыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн хийгдэхээр төлөвлөгдөж буй мэс заслын талаархи бүхий л эерэг болон сөрөг үр дүн, эрсдэл хүндрэлийн талаар дэлгэрэнгүй бөгөөд тодорхой ойлгуулан өвчтөнтэй харилцан шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн зөв зохистой шийдвэр гаргахын тулд зайлшгүй эмчийнхээ санал зөвөлгөөг авах хэрэгтэй.
Мэс засалаас бусад эмчилгээний хувьд антидиабет эм ууж, инсулин тариа хэрэглэнэ. Мэс засалд ороход тохиромжгүй өвчтөнгүүд дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналт зааврын дагуу эмчилгээндээ үргэлжлүүлэн хамрагдах хэрэгтэй.

Бидэнд хандаарай